|
|
Problem hidden
This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language
version or invalid test data, or description of the problem is not clear.
SPOJ-ын бодлогын архив (main)
2493. Хаадын эрэлд
Бодлогын дугаар: CSMS0032
|
Олон улсын археологичид Хүннүгийн үеийн оршуулгын газар олжээ. Энэ оршуулгын газар нь тэгш өнцөгт хэлбэртэй ба тус бүр M ширхэг булшнаас тогтох N мөрөөс тогтоно.
Археологичид булшнуудыг баруун хойд өнцгөөс нь эхлэн ухаж эхэлсэн. Тэд нэг өдөр нэг л булшийг ил гаргаж чадна. Хэрэв археологичдын ухаж байгаа чиглэлд өөр хөрш булш байгаа бол дараагийн өдөр нь тэр булш руу нүхээ үргэлжлүүлж ухна. Харин уг чиглэлд ухчихсан булш эсвэл оршуулгын газрын зах байгаа бол чиглэлээ баруун тийш 90 градусаар өөрчилж ажлаа үргэлжлүүлнэ.
Эдгээр булшнуудын хоёр нь Хүннүгийн хаадын булш юм. Харин үүнийг археологичид мэдэхгүй байгаа. Өнөөдөр эхний хааны булшийг олсон ба дараагийн булшийг олох хүртэл болон сүүлчийн булшийг ухаж дуустал хэдэн өдөр өнгөрөхийг ол.
Input
Эхний мөрөнд оршуулгын газрын хэмжээ болох N, M бүхэл тоонууд байна (2 ≤ N, M ≤ 100). Хоёр дахь болон гурав дахь мөрөнд хаадын булшны координатууд байна. Баруун хойд өнцөгт байгаа булш (1, 1) гэсэн координаттай, зүүн урд байгаа булш (N, M) гэсэн координаттай гэж үзнэ. Археологичид (1, 1) гэсэн булшнаас эхлэн баруун тийш чиглэлтэйгээр ухаж эхэлнэ.
Output
Хоёр хаадын булшны хооронд археологичид хэдэн өдөр зарцуулахыг болон эхний булшийг олсноос хойш хэдэн өдрийн дараа ажлаа дуусгахыг илэрхийлэх хоёр бүхэл тоог зайгаар тусгаарлан гаргана.
Example
Input:
5 4
2 2
5 3
Output:
6 12
| Нэмсэн: | Khuder |
| Огноо: | 2008-02-27 |
| Хугацааны хязгаарлалт: | 1s
|
| Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
| Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: C++ 4.3.2 TCL SCALA PYTH 2.6.2 ERL TECS JS |
| Эх сурвалж: | ? |
|
|
|
|