|
|
Problem hidden
This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language
version or invalid test data, or description of the problem is not clear.
SPOJ-ын бодлогын архив (main)
4153. Зүүлт
Бодлогын дугаар: CSMS0084
|
Циклгүй, холбоост граф өгөгдөв. Өөрөөр хэлбэл аль ч оройноос өөр ямар ч орой руу ирмэгүүдээр дамжин хүрч болдог, цикл агуулаагүй граф өгөгдсөн.
Үнэт эдлэлийн компани ийм графыг ашиглан хүзүүний зүүлт хийх гэж байгаа. Оройнуудыг сувдааг, ирмэгүүдийг алтан гинжээр хийнэ. Хөрш оройнууд өөр өөр төрлийн сувдаар хийгдэх ёстой. Эерэг бүхэл р тоо бүрийн хувд р гэсэн үнэтэй нэг төрлийн сувд байдаг.
Өгөгдсөн загварыг ашиглан хийж болох хүзүүний зүүлтнүүдээс хамгийн бага үнэтэйг ол.
Input
Эхний мөрөнд оройн тоо N (1 ≤ N ≤ 10 000) өгөгдөнө. Оройнуудыг 1-ээс N хүртлэх тоогоор дугаарласан. Дараагийн N-1 ширхэг мөрөнд ирмэг бүрийг тодорхойлно. Эдгээр мөр бүр А, В гэсэн хос бүхэл тоог зайгаар тусгаарлан агуулна (1 ≤ A, B ≤ N, A ≠ B). Энэ хос нь А, В оройг холбосон ирмэгийг илэрхийлнэ.
Output
Загварыг хийхэд хэрэгтэй хамгийн бага нийт үнийг агуулна.
Example
Input:
8
1 2
3 1
1 4
5 6
1 5
5 7
5 8
Output:
11
Тайлбар: 1,2,3 гэсэн үнэтэй гурван төрлийн сувд ашиглаж байна.
| Нэмсэн: | Khuder |
| Огноо: | 2009-03-29 |
| Хугацааны хязгаарлалт: | 1s
|
| Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
| Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: C++ 4.3.2 TCL SCALA PYTH 2.6.2 ERL TECS JS |
|
|
|
|