|
|
Problem hidden
This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language
version or invalid test data, or description of the problem is not clear.
SPOJ-ын бодлогын архив (main)
4373. Сериал
Бодлогын дугаар: CSMS0098
|
Программ хангамж үйлдвэрлэгч DND компани бүтээгдэхүүнийхээ нэгэн шинэ хувилбарыг худалдаанд гаргажээ. Ингээд худалдан авсан хэрэглэгч бүрд өөр өөр түлхүүр үг өгдөг байна.
Их хэмжээгээр худалдагдаж байсан тул түлхүүр үгээ зохиохдоо XXXXX- XXXXX- XXXXX- XXXXX- XXXXX хэлбэрээр 0..9 цифрүүд ба A...Z латин цагаан толгойн том үсгүүдээс дурын 25 тэмдэгтийг сонгон аваад /тэмдэгт давхардаж болно/ хувилбар бүртээ нэг буюу хэд хэдэн тэмдэгтийн байрлалыг солих замаар сонгожээ.
Зөвхөн түлхүүр авсан хэрэглэгч л програмыг суулгах эрхтэй байлгах зорилгоор суулгах бүрт түлхүүрийг бүртгэн авдаг ба мөн дахин суулгахад нь шинэ түлхүүр олгодог байв.
Гэтэл програмыг хуулбарлан олшруулах явдал гарч хуурамч түлхүүрүүд олноор бүртгэгдэх болж худалдан авсан хүмүүст дахин түлхүүр үг олгоход хүндрэл учрах болов.
Даалгавар. Бүртгэгдсэн түлхүүр үгүүдээс жинхэнэ түлхүүр үгийг олоход туслана уу.
Input
Оролтын эхний мөрөнд жинхэнэ түлхүүр үгийг илэрхийлэх нэг тэмдэгт мөр байрлана.
Дараагийн мөрөнд бүртгэгдсэн түлхүүр үгүүдийн тоог илэрхийлэх N тоо (1≤N≤100000), түүний дараагийн N ширхэг мөрөнд түлхүүрийг илэрхийлсэн тэмдэгт мөрүүд байрлана.
Output
Жинхэнэ түлхүүрүүдийг илэрхийлэх тэмдэгт мөрүүдийг оролтын файлд байрлах дарааллаар нь нэг нэг мөрөнд байрлуулсан байна.
Хэрвээ жинхэнэ түлхүүр үг байхгүй бол 0 гэсэн тоог бичих
Example
Input:
WRM2A-MKSNN-WQSIW-FFSAW-MDHJ3
5
CLUAY-UE5GE-CQJAY-TO6KL-BXTFT
BUMBV-ODQYS-WVF7Q-BEHMU-RTVKR
WRM2A-MKSNN-WQSIW-FFSAW-MDH3J
QIKKJ-YFSXF-TQDXM-ASGAJ-NESKH
WRM2N-MKSNA-WQSIW-FFSAW-MDH3J
Output:
WRM2A-MKSNN-WQSIW-FFSAW-MDH3J
WRM2N-MKSNA-WQSIW-FFSAW-MDH3J
| Нэмсэн: | Khuder |
| Огноо: | 2009-05-14 |
| Хугацааны хязгаарлалт: | 2s
|
| Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
| Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: C++ 4.3.2 TCL SCALA PYTH 2.6.2 ERL TECS JS |
|
|
|
|