|
|
Problem hidden
This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language
version or invalid test data, or description of the problem is not clear.
SPOJ-ын бодлогын архив (main)
4169. Цэрэг
Бодлогын дугаар: TSEREG
|
Их монгол улсын үед эзэн Чингис хаан нэгэн аян дайнд явах цэргийг бүрдүүлэн хошууч жанжинаар Зэвийг томилж түүнд нийт цэргээс дайнд орох цэргийг бүрдүүлэхдээ дараах хуулиар сонгохыг зарлигджээ.
Эхлээд Цэргүүдээ нэг эгнээнд жагсааж дугаарлаад тэднээс аль ч хоёр зэрэгцэж зогссон цэргүүд ороогүй байхаар дайнд орох цэргүүдийг сонгох хэрэгтэй гэжээ. Гэхдээ Чингис хаан зарлигтаа Зэв жанжинд нэг цэрэг аваад ч дайнд орж болохыг анхааруулжээ.
Тэгвэл та энэ хуулиар сонгоход гарах ялгаатай сонголтуудын нийт тоог тогтоох програм зохионо уу!
Input
Оролт хэд хэдэн тохиолдолуудтай бөгөөд эхний мөрөнд тохиолдлын тоо T(1<=T<=20) байрлана. Дараачийн мөрүүдэд тохиолдолууд буюу цэргүүдийн тоонууд нэг нэг мөрөнд байрлана. Цэргийн тоонууд xi нь (2 < xi < 10^9) байна.
Output
Гаралт нь нэг нэг мөрөнд байрлах бөгөөд тэдгээр нь оролтын тохиолдлуудад харгалзах сонголтуудын нийт тоонууд болно.Гэхдээ тэдгээрийг тус тус 10^6-д хуваагаад үлдэгдэлүүдийг хэвлэх хэрэгтэй.
Example
Input:
4
3
5
30
40
Output:
4
12
178308
914295
| Нэмсэн: | Khuder |
| Огноо: | 2009-04-06 |
| Хугацааны хязгаарлалт: | 1s
|
| Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
| Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: C++ 4.3.2 TCL SCALA PYTH 2.6.2 ERL TECS JS |
| Эх сурвалж: | ACM 2009 subregional Mongolia |
|
|
|
|