Програмчлалын XI онлайн тэмцээн

2008-08-31 09:03:11 Орлуулах үйлдэл by Khuder
Маш онцгүй нэг юм болсон нь нэг тест алдаатай байсан юм шиг байна. Маргааш гараар засаад дүнг гаргана.

2008-08-31 08:16:49 Нэмэлт жишээ by Khuder
"Орлуулах үйлдэл" бодлогонд нэмэлт жишээ оруулахаар шийдэв.

2008-08-31 05:51:31 Орлуулах үйлдэл by Khuder
Уг бодлогын өгүүлбэрт "дараагийн" гэсэн үг илүү орсон байсныг засав. Жишээ оролт гаралтаас ямар үйлдэл хийгдэж байгаа нь тодорхой байсан болов уу.

2008-08-31 03:46:02 acm.sgu.ru by Khuder
Монголын цагаар 15.00-оос эхлэн таван цагийн турш acm.sgu.ru сайт дээр програмчлалд эхлэн суралцагчдад зориулсан тэмцээн болно. Орос хэлтэйнүүд нь орж сонирхоно уу.

2008-08-31 03:43:45 Хэрэглэгчийн нэр by Khuder
1000 нэгжээ явуулахдаа хэрэглэгчийн нэрээ хамт явуулна уу. Энэ удаад бүртгүүлээгүй хэрэглэгчид бодлогын өгүүлбэрийг харж болохоор байгаа. Гэхдээ бодолт илгээж чадахгүй.

2008-08-30 13:18:54 Оноо by Khuder
1. Тор - 30 оноо 2. Орлуулах үйлдэл - 30 оноо 3. Радиолокатор - 30 оноо 4. Нум - 100 оноо

2008-08-30 12:39:33 Бодлогын тоо by Khuder
Хичээл эхэлж байгаатай холбогдуулан цаг зав бага гарав. Мөн нэг бодлогонд нэг цаг гэдэг нь хэтэрхий хатуу байж болох тул энэ удаад 4 бодлого оруулав.

2008-08-27 08:07:09 Бүртгүүлэх by Khuder
Бүртгэлийн хураамж болох мобикомын 1000 нэгжийн картын дугаарыг khudera@yahoo.com хаяг руу явуулна.

SPOJ System © 2008-2010 Sphere Research Labs. All Rights Reserved.