Програмчлалын 24-р онлайн тэмцээн

2009-12-10 14:06:17 Нэгжүүд by sw40
Нэгжүүдийг удахгүй илгээнэ. Одоогоор оюутнуудын дүн гаргаад их л завгүй байна.

2009-12-10 14:05:24 Шагналын сан by sw40
13000 төгрөг. (зарим нөхдүүд үнэгүй орно гэж гуйгаад)
Хуваарилалт:
1-р байр: 2500
2-р байр: 2000, 2000
3-р байр: 1500, 1500, 1500

2009-12-05 10:01:01 Дүн by sw40
Эхний 6 байранд нэгж олгох тул тэдгээрийн оноо болон хугацааг жагсаав:
1. Naranbayar - 240/869
2. lmo_0731 [SMCS] - 240/916
3. Алмабек - 210/853
4. gantushig - 180/775
5. Khongor [SMCS] - 160/442
6. Janchiv - 150/641
Нэгжүүдийг зарим нэг асуудлыг тодорхой болгосны дараа илгээнэ.

2009-11-29 10:03:55 Хаалтын ажиллагаа by sw40
Тэмцээнд амжилттай оролцсон бүх хэрэглэгчдэд баяр хүргэе. Дүнг аль болох хурдан гаргана. Нэгж илгээхийн тулд монголд очсон байх хэрэгтэй тул бага зэрэг хүлээх хэрэг гарах байх. Миний голомтын картны мөнгө дуусчихсан. Бодлогуудыг www.spoj.pl/CSMS руу орой тийшээ оруулна. Тэр үед нь яаралгүй тайван бодоцгоогоорой.

2009-11-29 04:42:38 Бүртгэл by sw40
Миний япон мөнгө дууссан тул өрөөндөө суухаас өөр аргагүй болов. Хоцорсон хүн байвал бүртгүүлж болно.

2009-11-28 13:43:26 Програмчлалын 24-р онлайн олимпиад by sw40

2009-11-28 13:41:18 Бүртгэл by sw40
Эцсийн хугацаа бүтэн сайны өглөө 10.00 цаг. 10.00 цагаас хойш би байхгүй байна.

2009-11-27 12:09:21 Залруулга by sw40
Бүртгэлийн мэдээлэл хүлээн авах эцсийн хугацаа хагас сайны орой 22.00 цаг. Учир нь бүтэн сайнд би Токио явж магадгүй.

2009-11-24 10:15:38 БҮРТГҮҮЛЭХ ЭЦСИЙН ХУГАЦАА by sw40
Бүртгэлийг Баасан гаригийн оройн 22.00 цаг хүртэл авна. Хагас сайнд тэмцээн бүрэн автомат байдлаар явагдана. Учир нь би гадуур гарах ажилтай.

2009-11-16 13:13:17 Дүгнэх журам by sw40
Оноог улсын мэдээлэлзүйн олимпиадын журмаар гаргана. (Эхний байруудад орвол илүү олон нэгжээр шагнуулна. Давсан тест тоолно.) Яг ижил код явуулсан хэрэглэгчдийн бодлогонд өгөх оноог тэдгээр хэрэглэгчдийн нийт тоонд хуваана.

2009-11-16 13:11:56 Бүртгүүлэх by sw40
spoj дээрх хэрэглэгчийн нэр болон мобикомын 1000 нэгжийн картын дугаарыг khudera@yahoo.com хаяг руу явуулна. Гар утас руу мессэж явуулбал нэгж унахаас гадна би гадаадад байгаа тул бас нэлээн нэгж унаж магадгүй шүү. Хэрэглэгчийн нэр байхгүй бол "бүртгүүлэх" гэсэн үг дээр дарж бүртгүүлж болно.

SPOJ System © 2010 Sphere Research Labs. All Rights Reserved.